Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЧИХРИЙН ШИЖИНТЭЙ ТЭМЦЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЯВГАН АЛХАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газрууд “Амьдралын хэв маягт алхам алхамаар” уриан дор олон нийтийн алхалтыг 2021 оны 11 сарын 20-нд зохион байгуулж Дэлхийн диабетын сангаас санаачилсан чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сард нэгдлээ.

ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв болон Орбис Интернейшнл байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн энэ санаачлагад Жаргалант сумын 12 багийн 50 гаруй иргэд оролцлоо.

Оролцогчид төв талбайд дасгал хийж  улмаар Ховд аймгийн өв соёлын хүрээлэн, Аймгийн Музей, шар сүм үзэж сонирхсон бөгөөд Монголын ёс заншил болох сээр цохих, шагайн наадгай, АХА зэрэг тэмцээн уралдаанд оролцлоо. Түүнчлэн алхалтын эцсийн цэгт аймгийн нэгдсэн эмнэлгийн дотоод шүүрлийн эмч нар чихрийн шижин өвчнөөс сэргийлэх талаар сурталчилгаа хийлээ.
 “Амьдралын хэв маягт алхам  алхамаар” алхалт, спортын өдөрлөгт  эрүүл мэндээ дэмжин хамгаалж,  нэгдэн оролцож өөрийн эрүүл мэнддээ цаг гаргасан та бүхэндээ баярлалаа.

Холбоотой мэдээ, мэдээлэл