Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ



ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх эмч С.Энхтуяа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч Т.Гантуяа, ажилтан П.Орхонтуул нар Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэгт (НЭ)-т дэмжлэгт хяналт хийлээ. Дэмжлэгт хяналтын баг ЭМС-ын тушаалын хэрэгжилт болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ. Дэмжлэгт хяналтын явцад эх, хүүхдийн эмч, мэргэжилтэн, сумдын эмч нарт Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, Хүүхдэд тохиолдох Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээ сэдвээр танхимын  сургалт, Хүчилтөрөгч эмчилгээ, Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, Эрүүл мэндийн сайдын 207, 503 тоот тушаалын талаар ажлын байрны сургалт зохион байгуулсан.
 

 
Дэмжлэгт хяналтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон, АНЭ-ийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл