Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ШИНЭХЭН ЦАСТАЙ ЦЭНГЭГ ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв болон Орбис Интернейшнл байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн хүрээнд  "Дэлхийн диабетын сан"-гаас чихрийн шижинтэй тэмцэх сар буюу  11-р сарыг алхалтын сар болгохыг уриалсан бөгөөд  Дархан –Уул аймгийн ЭМГ, НЭ-ээс хамтран өнөөдөр /2021-11-20/ төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг хамруулсан  “Амьдралын хэв маягт алхам  алхамаар” уриатайгаар амралтын өдрийг бүх нийтийн алхалтыг зохион байгууллаа.
 

 
Уг арга хэмжээнд нийт 26 байгууллагын 370 гаруй ажилчид болон алхалтыг дэмжсэн 50 гаруй иргэд маршрутын дагуу алхаж ЭМГ, НЭМТөвийн чийрэгжүүлэлтийн арга зүйч Б.Чибишмаатай хамт бие халаалтын хөгжимт дасгалыг хамтдаа хийлээ..  Оролцсон  байгууллагуудыг тусгай шалгуурын дагуу үнэлэхэд  Шилжин явах цомыг 7 цэцэрлэгийн хамт олон авсан бол  II байрыг  “Дархан Ус суваг” ХК-ны хамт олон, III байрыг 15 цэцэрлэгийн хамт олон тус тус  шалгарч  талархал, "Хүчтэн" чийрэгжүүлэлтийн клубт хичээллэх эрхээр шагнагдлаа.  “Амьдралын хэв маягт алхам  алхамаар” алхалт, спортын өдөрлөгт байгууллагынхаа ажилчдын эрүүл мэндийг дэмжин хамгаалж, хамт олноороо нэгдсэн оролцож өөрийн эрүүл мэнддээ цаг гаргасан та бүхэндээ баярлалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл