Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“АХУЙН ОРЧИН ДАХЬ ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨЖ БОЛЗОШГҮЙ ЭРСДЛИЙГ ҮНЭЛЭХ, ЗААВАР БОЛОВСРУУЛАХ ” АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО


 
Монгол улсад нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг ба 2021 оны эхний 10 сарын байдлаар ГССҮТөвийн ХАЯТТасгаар тусламж үйлчилгээ авсан нийт үйлчлүүлэгчдийн 45.9% /41794/ нь орон гэртээ осол гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Иймд гэр орон, ахуйн нөхцөлд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэх осол гэмтэл, сэргийлэлтийн талаарх хүн амын мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор  Засгийн Газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор батлагдсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр III”-ийн үйл ажиллагааны чиглэл 1-ийн 1.1.2-т заасны дагуу  “Ахуйн орчин дахь осол гэмтэлд өртөж болзошгүй эрсдэлийг үнэлэх, заавар боловсруулах, хэрэгжүүлэх” ажлыг Эрүүл Мэндийн Яам, Гэмтэл согог судлалын үндэсний төв санаачлан Боловсрол шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн онцгой байдлын газартай хамтран эрсдэлийг үнэлэх үнэлгээний заавар, хяналтын хуудас боловсруулах ажлын хэсгийн санал хэлэлцэх уулзалт боллоо. 
 

 
Уулзалтыг нээж ЭМЯ-ны Нийтийн Эрүүл Мэндийн Газрын дарга Д.Баярболд үг хэлж,  холбогдох яамны  мэргэжилтнүүд санал бодлоо солилцож, цаашид маягтыг сайжруулах тал дээр санал солилцлоо. 
 

 
“Ахуйн орчин дахь осол гэмтлийг үнэлэх заавар, хяналтын хуудсыг” боловсруулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлснээр ахуйн орчин дахь  осол гэмтлийн  өвчлөл, нас баралтыг бууруулах,  хянах  ач холбогдолтой юм.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл