Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

СЭЛЭНГЭ АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ


ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн нярайн зөвлөх эмч С.Энхтуяа, Тандалт судалгааны албаны эмч Ц.Отгонцэцэг, ажилтан П.Орхонтуул нар Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт дэмжлэгт хяналт хийлээ.

Дэмжлэгт хяналтын баг ЭМС-ын тушаалын хэрэгжилт болон эх, хүүхдийн (тав хүртэлх насны) эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний бэлэн байдал, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүллээ.
Дэмжлэгт хяналтын явцад эх, хүүхдийн эмч, мэргэжилтэн, сумдын эмч нарт Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал, Нярайн хүчилтөрөгч эмчилгээ, Өвчтэй хүүхдийг эрэмбэлэн ангилах, Хүүхдэд тохиолдох Ковид-19 халдварын оношилгоо, эмчилгээ, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн тодорхойлолт, тооцох арга, Эрүүл мэндийн сайдын 207, 503 тоот тушаалын талаар сургалт зохион байгуулсан.
Дэмжлэгт хяналтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн нэгдсэн эмнэлэг, сумдын эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл