Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг дэмжсэн алхалтын сар үргэлжилж байна


Манай улсад чихрийн шижин өвчин нь дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 41.2 хувийг эзэлж, тархалт нь сүүлийн 20 жилд 3.1-ээс 8.3 хувь болтлоо өсжээ. Судалгаанаас харахад насанд хүрсэн 20 хүний нэг нь энэ өвчнөөр өвчилсөн байх, өвчний  оношлогдоогүй тохиолдол 71.3 хувьтай, эрүүл мэндийн зардлын хэмжээ 2019 онд 52.1 сая ам. долларт хүрч 2045 он гэхэд 12 хувиар өсөх (61.5  сая ам.доллар) хандлагатай гэжээ.
 Энэ жилээс 2023 он хүртэл Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр буюу 11-р сарын 14-ний өдрийг i) инсулины хүрэлцээ, ii) уух эмийн хүртээмж, iii) өөрийн хяналтыг сайжруулах, iv) энэ өвчний талаар бүрэн дүүрэн мэдээлэл, боловсрол, сэтгэл зүйн зөвлөгөө авах, v) эрүүл хоол хүнс, дасгал хийх аюулгүй орчин бүрдүүлэх зэрэг суурь тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чиглүүлж байна. Түүнчлэн Дэлхийн диабетын сангаас 11-р сарыг чихрийн шижинтэй тэмцэх алхалтын сар болгохыг уриалсан билээ.
 
Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр дэлхийн олон улс “Одоо л биш бол хэзээ” уриан дор чихрийн шижингийн эсрэг алхах нэг сарын хөдөлгөөнд нэгдэж эхэллээ. НЭМҮТ-өөс алхалтын гарааг 10-р сарын 1 -нээс  эхлүүлснээс хойш даруй 5500 орчим хүн 12,000 км алхаад байна.
 
ЭМЯ, Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний төв болон Орбис Интернейшнл байгууллагаас хамтран хэрэгжүүлж буй “Чихрийн шижин болон чихрийн шижингийн шалтгаант ретинопатийн тусламж үйлчилгээний загвар бий болгох” төслийн нэгжүүд болох Дархан-Уул ба Ховд аймгууд, Чингэлтэй дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлгүүд олон нийтийг хамарсан алхалтыг зохион байгуулах, хэвлэлийн багийн болон анхан шатны мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зэрэг өргөн хүрээтэй нэг сарын хэмжээг зохион байгуулж эхлээд байна.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл