Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

БГД-ИЙН “МӨНХ-ҮЖИН”, “УГТАХУЙ” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД АЖИЛЛАВ



Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Б.Буянтогтох, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд нар БГД-ийн  6-р хорооны  Мөнх-Үжин өрхийн эрүүл мэндийн төв, БГД-ийн 25-р хорооны Угтахуй өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж өрхийн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчидтай уулзаж нөхцөл байдалтай танилцав. БГД-ийн 6-р хороо нь 20 мянга гаруй хүн амтай хөл хөдөлгөөн ихтэй хороо. Мөнх-Үжин  өрхийн эрүүл мэндийн төвд нийт 18 хүн ажилладаг. Өрхийн эмнэлгийн дарга З.Туяа эмнэлгийн ачаалал харьцангуй гайгүй байгаа гэдгийг хэлж байлаа. Иргэдийг сайн дурын үндсэн дээр дархлаа сэргээх нэмэлт тунд хамруулж байв. 3 дахь тунгийн явц 22 хувьтай үргэлжилж байна. 

 

 

 
 

Дараагаар БГД-ийн 25-р хорооны Угтахуй өрхийн эрүүл мэндийн төвд ажиллав. Тус төв нь нийт 11мянга гаруй үйлчлэх хүрээний хүн амтай. Өнөөдрийн байдлаар тус хороонд нийт 4000 гаруй иргэд ковид-19-н халдвар авсан байна. Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 129 хүн, 18 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж  байна. Тус өрхийн эрүүл мэндийн төвд  нийт 31 эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байна. Өрхийн эмнэлгийн ачаалал харьцангуй багасч байгааг Ө.Батчимэг ӨЭМТ-ийн дарга хэллээ. Өрхийн эмнэлгүүд Ковид-19 гадна үндсэн тусламж үйлчилгээндээ анхааран ажиллаж байна. Сүүлийн үед Ковид-н халдвартай иргэдийн тоо эрс буурч байгаа талаар өрхийн эмнэлгийн эмч нар хэлж байв.
 

 
  
 
 
 
 
 

  

 

Холбоотой мэдээ, мэдээлэл