Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалт боллоо


УИХ гишүүн Х.Булгантуяагийн санаачлагаар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд БЗД-ийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний төв болон асрамжийн төвийн 60 гаруй сэтгэл зүйч, нийгмийн ажилтнуудад “Сэтгэцийн эрүүл мэнд” цогц сургалтыг 2021 оны 11 сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулж байна.
Уг сургалтын нээлтэнд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг, СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл нар оролцсон. Энэхүү сургалт нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ковид-19 цар тахлын үед иргэдэд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготой юм. Сургалтанд оролцогчдод "Өсвөр үеийнхэнд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ", "Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх түгээмэл аргууд" номын дээжийг барив.

Холбоотой мэдээ, мэдээлэл