

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн чиглүүлэх уулзалтад оролцож, Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан үндэсний багийг төлөөлөн үнэлгээний явцад амжилт хүслээ. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон Монгол улсад Вируст гепатиттай (ГСВ, ГВВ) тэмцэх үндэсний хариу арга хэмжээ, стратегийн мэдээллийн тогтолцоог танилцуулав.
ДЭМБ-ын үнэлгээний баг Монгол Улсын В, С вируст гепатиттай тэмцэх үндэсний хариу арга хэмжээ, тандалт, хяналт, илрүүлэг, эмчилгээ, дархлаажуулалт, эх, хүүхдийн эрүүл мэнд зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэгч талуудтай урьдчилсан үнэлгээг хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.