Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

РАДИО ДОЛГИОНООР ХАВДРЫГ ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭНИЙ МАСТЕР КЛАСС 2021 СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ



Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Монголын интервеншналь радиологийн нийгэмлэгтэй хамтран өндөр давтамжит радио долгионоор хавдрыг түлэх эмчилгээний МАСТЕР КЛАСС 2021 сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээ буюу Radio frequency ablation (RFA) эмчилгээ нь зовиур багатай ялангуяа элэг, бөөр, уушиг, бамбай булчирхай, нойр булчирхай, умайн хавдруудыг бүрэн эмчилж эдгээх боломжтой орчин үеийн дэвшилтэт технологи юм.
 

 

 
Уг эмчилгээг одоогоор улсын хэмжээнд нэгдүгээр төв эмнэлэг, хавдар судлалын үндэсний төв, хоёрдугаар төв эмнэлэгүүдэд хийгддэг бөгөөд МАСТЕР КЛАСС сургалт явуулснаар цаашид нийслэлийн дүүргийн болон хувийн эмнэлгүүд төдийгүй орон нутагт хийгдэх боломжийг бүрдүүлж чадах юм.
 

 
Энэхүү сургалтыг цаашид цуврал байдлаар тодорхой давтамжтай явуулах бөгөөд хавдрын эмчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж төвлөрлийг сааруулахад ач холбогдолтой учраас ЭМЯ  бодлогоор дэмжихээ илэрхийлсэн.
 

 
Сургалтын онцлог, давуу тал нь бодит орчинд зохиомол эрхтэн дээр гардан дадлага хийхээс гадна шууд дамжуулалтаар эмчилгээний явцыг харах боломжтой юм. Сургалтын 50%-д онолын буюу лекцийн хэсэг багтах бөгөөд БНСУ-н Самсунг, Анам эмнэлгийн дэлхийн нэр хүндтэй профессорууд цахим лекцийг суралцагч нарт өгөхөөр төлөвлөсөн байна. 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл