Япон Улсын Химежи хотноо чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн 72 дугаар чуулганы хуралдаан 3 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, Уламжлалт анагаах ухаан зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын төлөөлөгчид Засгийн газраас дээрх асуудлуудаар баримтлаж буй бодлого, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг танилцуулахын сацуу стратегийн баримт бичгүүдийн хэрэгжилтэд тодорхой чиглэлүүдээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Номхон далайн баруун бүсийн төвөөс хүсч байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн энэ өдөр “Эрүүл мэндийн тогтвортой санхүүжилт” сэдвээр тусгайлсан хэлэлцүүлгийг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт Лаос, Францын Полинез, Тонга, Вьетнам, Монгол зэрэг 5 улс панелистаар оролцсон ба Монгол Улсын Засгийн газраас эрүүл мэндийн санхүүжилтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн арга хэмжээнүүд болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж хэрэгжүүлэх болон эдгээртэй нягт уялдсан эрүүл мэндийн цахим шинэчлэл зэрэг цогц арга хэмжээнүүдийн талаар Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газрын дарга Б.Мөнхтуул танилцуулга хийж, хэлэлцүүлэгт оролцогч улс орнуудын сонирхсон асуултад хариуллаа.
.jpg)