Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Олон улсын монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний хуралд шалгарсан бүтээлүүдэд шагнал гардуулав


   “Монгол –Хятадын анхдугаар экспо”-гийн  олон улсын монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлж, шалгарсан өгүүллэлд шагнал гардуулах ёслолын үйл  ажиллагаа өнөөдөр ЭМСЯ-нд боллоо. Энэхүү шагнал гардуулах ажиллагаанд  Төрийн нарийн бичгийн  дарга Н.Бат-Эрдэнэ, БХЗГ-ын дарга О.Баяр Уламжлалт анагаах ухааны ерөнхий мэргэжилтэн, мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Нацагдорж, МАУАкадемийн гишүүн, академич, МУАУИнститутын захирал Д.Цэрэндагва, ДЭМБ-ийн Уламжлалт анагаах ухааны зөвлөх асан, мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн профессор  С.Нарантуяа нар оролцлоо.  

    Монголын уламжлалт анагаах ухаан  нь бидний өвөг дээдсийн сэтгэлгээний цар, хөдөлмөрийн үр шимээр цогцлон бүрдэж, нүүдэлчин ардын соёл иргэншлийн онцлог байдлыг тусган, өнгөрсөн цагийн түүхэн шалгуурыг туулж ирэхдээ амар хялбар зам туулаагүй ч эдүгээ монголын эрүүл мэндийн салбарт бүхэл бүтэн тогтолцоо болж, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирснийг Төрийн нарийн бичгийн  дарга Н. Бат-Эрдэнэ онцоллоо.

    Анхдугаар экспод Эрүүл мэнд, спортын яамнаас монголын уламжлалт анагаах ухааныг сурталчилах, туршлага солилцох зорилгоор  энэ оны оны 10-р сарын 22-28-ны хооронд нийт 141 зочид төлөөлөгчид оролцсон юм.  

     Монгол Улсын УАУ-ны чиглэлээр эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг клиникийн томоохон эмнэлгүүд, улсын болон хувийн уламжлалт анагаахын их, дээд сургуулиуд, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн нь эрдэм шинжилгээний ололт, амжилт, шинэ техник технологи, туршлагаа солилцох зорилгоор олон улсын монгол эмнэлгийн эрдэм шинжилгээний хуралд нийт  54  өгүүллэгийг хэлэлцүүлсэн байна. Эдгээр өгүүллэгүүдийг Хөх хотын зохион байгуулах комиссоос шалгаруулж  эхний байранд 4, хоёрдугаар  байранд 8, гуравдугаар байранд 9  өгүүллэлийг  тус тус шалгаруулжээ.

     Монгол-Хятадын экспо Монгол эм нэмнэлгийн өгүүллийн шалгаруулалтад нэгдүгээр байрт Д.Цэрэндагва, Г.Одонцэцэг, Н.Оюунцэцэг, Ч.Батнайрамдал, Б.Оюунгоо нарын  “Монгол  улсад уламжлалт анагаах ухааны хүний их эмч, мэргжилтэн бэлтгэсэн  хөгжлийн түүх” бүтээлээр, хоёрдугаар байрт С.Хишигжаргал, З.Сүхээ нарын “Архаг сульдал хам шинжид сэвжид тангийн үзүүлэх нөлөөг судалсан дүн” сэдвээр, гуравдугаар байрт Д.Цэнд-Аюуш Д.Бөхцэцэг нарын “Уламжлалт юнва-4, тангийн бактери, мөөгөнцрийн эсрэг үзүүлэх ипэвхийг судалсан үр дүн” сэдвээр эхний гурван  байрыг эзэлж  “Батламж”, “Дурсгалын зүйл”-ээр шагнууллаа.

       Шагналыг Төрийн нарийн бичгийн  дарга Н.Бат-Эрдэнэ гардуулж, монголын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд Уламжлалт анагаах ухааны салбарт бодиттой хувь нэмэр оруулах үйлсэд эрдэмтэн судлаач та бүхний хичээл зүтгэл, судалгаа шинжилгээний ажил их үүрэг гүйцэтгэж байгаа Та бүхнийхээ цаашдын ажилд улам өндөр амжилт хүсье гэлээ.

 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл