Эрүүл мэнд,спортын яам, Монос сантай хамтран 2015 оны Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа. Монос сангаас Эмнэлзүйн шинжлэх ухаан болон Анагаах ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдмийн бүтээл туурвиж байгаа эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор багш нарынхаа ажлыг дэмжин ийнхүү оны шилдэг бүтээлийн эздийг тодруулдаг уламжлалтай.
Хоёр жил засварлаад байсан энэхүү ёслалын арга хэмжээ Монос групийн 25 жилийн ойн баярын хүрээнд зохиогдож өнөөдөр шилдэгүүд шагналаа гардан авлаа.
Эмзүйн шинжлэх ухааны болон Анагаах ухааны шилдэг бүтээлээр:
Монгол Улсын гавьяат эмч, доктор, профессор, академич Д.Дүнгэрдоржийн “Эмийн шинжилгээний стандарт аргачлаллууд ном”
Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, академич Ш.Болдын “Монголын Анагаах ухааны түүх 4-н боть ном”
Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор М.Сүхбаатрын “Хүүхдэд хэрэглэх 1500 эмийн тун, жор ном” тус тус шалгарлаа.
Шагналыг Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ, Монос Сангийн тэргүүн Л.Хүрэлбаатар нар гардуулан өглөө.
Шилдэг бүтээлийн эздэд Эрүүл мэнд, спортын яам болон Монос сангийн нэрэмжит батламж, 5 сая төгрөг, мөнгөн шагнал дагалдаж байна.