Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЦАР ТАХЛЫГ ХОХИРОЛ БАГАТАЙ ДАВАН ТУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛНО


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст “Ковид-19” халдварт цар тахалтай холбогдуулан “Цар тахлыг хохирол багатай даван туулах арга зүй” сэдэвт онол практикийн бага хурлыг анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 19-нд Нийслэлийн иргэний танхимд болох тус хуралд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, удирдах ажилтнууд оролцох бөгөөд “Эмчилгээний чанар нь эмчийн эмнэлзүйн ур чадвараас, эмнэлзүйн ур чадвар нь судлаач эмчээс” гэсэн уриан дор өөрсдийн судалгаа, илтгэлийг танилцуулах юм.
Хурлын хүрээнд эмнэлзүйд суурилсан судалгаа, лабораторийн судалгаа, дархлаажуулалтын судалгаа, эмийн ханган нийлүүлэлт, эрэлт судалгаа, үндсэн болон хэлэлцүүлэгт илтгэл, ханын илтгэл зэргийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Анхдугаар бага хурал нь коронавируст “Ковид-19” халдварт өвчний эмчилгээний арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, улаан бүсэд ажиллаж буй эмч нар харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэх нь ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих нэг арга хэрэгсэл болж байгаа төдийгүй уралдаан, өрсөлдөөн бус эмчийн эмнэлзүйн ур чадварыг дээшлүүлэхийг дэмжсэн эмчилгээний арга зүйн асуудлаар харилцан туршлага солилцох, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэж, дархлаажуулалт болон өвөрмөц эмчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрэх зорилготой юм.
Цар тахалтай тэмцэж буй өнөө үед эмчилгээний шинэлэг арга зүй, тэргүүн туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд чиглэсэн тус бага хурлыг НЭМГ-ын харъяа эрүүл мэндийн байгууллагууд, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын клиникийн хоёрдугаар эмнэлэг, Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг, Монгол-Япон сургалтын эмнэлэг, АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар, “Эм” холбоо ТББ-аас дэмжиж оролцоно.
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл