Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ТОГТОЛЦООГ БОЛОВСРОНГҮЙ БОЛГОХ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ


Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд нар  эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр хамтран ажиллахаар шийдвэрлэсэн билээ. 
​​​​​

Энэхүү ажлын хүрээнд Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн төлөөлөл оролцсон ажлын хэсгийн уулзалт боллоо. 

 Уулзалтад Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг, Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга  Д.Должин, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Мэргэжил дээшлүүлэх институтын захирал Т.Баясгалан болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Уулзалтаар төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтын нэгдсэн хөтөлбөртэй болох, төгсөлтийн дараах сургалтад элсэн суралцагчдын хяналтын тоог эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээ, төлөвлөлтөд тулгуурлан нэгдсэн байдлаар тогтоох, төгсөлтийн дараах сургалтыг зохицуулж буй эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг үнэлэх зэрэг асуудлыг хэлэлцэж санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд талууд эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, хамтран ажиллахаар боллоо. 

Холбоотой мэдээ, мэдээлэл