Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэнд, эрүүл мэндийн даатгалын статистикийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ


Засгийн газрын яам, агентлагуудын салбарын статистикийн үйл ажиллагаа эрхлэн гүйцэтгэх нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, Статистикийн тухай хуулийн  хэрэгжилтийг сайжруулах, зөвлөн туслах,  мэдээллийн сангуудыг уялдуулааг нэгтгэх зорилгоор байгуулагдсан Үндэсний Статистикийн Хорооны ажлын хэсэг Эрүүл мэндийн яамд ажиллалаа.

Хамтарсан уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, Бодлого, төлөвлөлтийн газрын Стратеги удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг, Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн, Тамгын газрын дарга Б.Лхагва, Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Нийгмийн статистикийн хэлтсийн дарга С.Тодгэрэл, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлагууд болон бусад холбогдох ажилтнууд оролцлоо. 

Эрүүл мэнд болон эрүүл мэндийн даатгалын статистикийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, хүндрэл бэрхшээл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар байгууллагууд танилцуулга хийж, санал солилцлоо.
Уулзалтын үр дүнд талууд цаашид төлөвлөгөө боловсруулан, хамтран ажиллахаар боллоо.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл