Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР


Сургалтын гол агуулга:

Хурдтай өөрчлөгдөн буй өнөөгийн нийгэмд шударга байдал, эв эе, хүндэтгэл, харилцан ойлголцол, мэдээллийн хүртээмж, асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэж үйлчлэхийг төрийн албан хаагчдаас ард иргэд, олон түмэн  хүсэн хүлээдэг. Нөгөө талаар төрийн албан хаагчид ажил амьдралын тэнцвэрт байдлаа хадгалан амьдралын суурь чадвар буюу зөөлөн чадварт суралцах хэрэгцээ үүсээд байна.  Өөрөөр хэлбэл амьдралын суурь чадварын уг үндэс нь харилцааны ур чадвар юм.

 

Төрийн албан хаагчийн харилцаа хандлага, гүйцэтгэл, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор цогц чадамж (competency), түүний дотор зөөлөн ур чадварын (soft skills) хөгжилд дэмжлэг үзүүлэх цуврал хичээлүүдийг зохион байгуулж байгаа.

 

Энэ удаагийн сургалтаар үгэн ба үгэн бус харилцаа, бичгийн харилцаа, дүрс тэмдэгтийн харилцааны талаар танилцуулна. Түүнчлэн харилцааны ур чадварт суралцахын тулд хувь хүн өөрийн эрүүл мэндтэй уялдуулан судлах ч хэрэгцээ үүсээд байгааг ярьж таниулах болно. 

 

Хичээлийг харилцааны ур чадварыг заах ба үнэлэх арга зүйн шилдэг мэргэжилтнүүдийн нэг, АШУҮИС-ийн Био-Анагаахын Сургуулийн Харилцааны ур чадварын тэнхимийн профессор,  Доктор (Ph.D.) С.Наранчимэг хөтлөн явуулав.

 

Хөтөлбөр:

Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

Харилцааны ур чадвар

/бичгийн, ярианы ур чадвар болон биеийн хэлэмж, харилцагчаа сонсох/

С.Наранчимэг

Доктор,

АШУҮИС-ийн Харилцааны ур чадварын Тэнхимийн профессор

Асуулт, хариулт

Дүгнэж үг хэлэх

Д.Зүмбэрэллхам 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн 


Холбоотой мэдээ, мэдээлэл