Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

НИЙТИЙН САЛБАРЫН СТРАТЕГИЙН УДИРДЛАГА


Сургалтын гол агуулга

 

          Олон улсын практик шалгуурыг давж, судлаач шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан зохиол бүтээлийг сонгож  зохих журмын дагуу зөвшөөрлийг авч орчуулж нийтийн хүртээл болгох ажлыг Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсаар байна. 

 

Их Британийн Бирмингхемын Нийтийн удирдлага, стратеги, манлайллын их сургуулийн зочин профессор Паул Жойс (Paul Joyce)-ийн “Нийтийн салбарын стратегийн удирдлага” (Strategic Management in the Public Sector)  бүтээлийг  МУИС-ийн  эрдэмтэн, багш нарын баг Англи хэлнээс орчуулсан юм.

 

Монгол Улсын дунд болон урт хугацааны стратегийн хөгжлийн  төлөвлөлтөд тус болохуйц шинэлэг санааг  агуулсан төдийгүй түүнийг хэрэгжүүлэх онол болон практик үйл ажиллагааны уялдаа холбоог хангах эх сурвалж болгон  уг номыг төрийн албан хаагчид, эрдэмтэн судлаач хэн бүхэн  ашиглах боломжтой.  Стратегийн төлөвлөлт ба удирдлагын тухай ойлголт,  шийдвэр гаргах үйл явцын онол, арга, жишээ, стратегийн төлөвлөлт хийгээд улс төрийн харилцан хамаарлын талаар номд бичсэн агуулгыг  энэ удаагийн сургалтаар тайлбарлан хүргэх болно.

 

Номыг хянан тохиолдуулсан  Монгол Улсын Их сургуулийн  Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн профессор, Доктор (Ph.D) Н.Бурмаа сургалтыг  хөтлөн явуулна.

 

Хөтөлбөр:

        Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

“Нийтийн салбарын стратегийн удирдлага” номын танилцуулга

Н.Бурмаа

Доктор(Ph.D),

Монгол Улсын Их Сургуулийн ОУХНУС, Нийтийн удирдлагын тэнхимийн Профессор  

Асуулт, хариулт

Дүгнэж үг хэлэх

Д.Зүмбэрэллхам 

Төрийн албаны зөвлөлийн гишүүн 

Холбоотой мэдээ, мэдээлэл