Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ БА ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ”


Сургалтын гол агуулга:

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1991 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн түүхтэй. Орчин үеийн нийгмийн эрэлт шаардлагыг дагуу төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэл, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангах, байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмний аж амьдралд бодитой дэмжлэг үзүүлэх, урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой төр засаг ажиллах зохих тодруулга, өөрчлөлтийг 2020 онд Үндсэн хуульдаа оруулсан. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг органик хуулиуддаа нарийвчлан тусгаж үр дүнг нийтээр хүртэх нь хуулийн реформын гол үндэс болно.

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба төрийн албаны шинэтгэл”  сургалтын агуулга доорх чиглэлтэй байв.   

  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон засаглалтай холбоотой суурь өөрчлөлтийн тухай,
  • Төрийн чиг үүргийн зөв хуваарилалт,
  • Төрийн албаны шуурхай үйлчилгээ, цахим өөрчлөлт,
  • Төрийн албан хаагч нийгмийн өөрчлөлтийг мэдэрч манлайлж ажиллах практик асуудал.

Хөтөлбөр:

Үйл ажиллагаа

Нэр

Албан тушаал

Нээлт

Д.Зүмбэрэллхам

Төрийн албаны зөвлөлийн гишүүн

“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба төрийн албаны шинэтгэл” лекц

Д.Лүндээжанцан

УИХ-ын даргын Ахлах зөвлөх

Монгол Улсын гавъяат хуульч,

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, 

Асуулт, хариулт

Дүгнэж үг хэлэх

Б.Баатарзориг 

Төрийн албаны зөвлөлийн дарга

Холбоотой мэдээ, мэдээлэл