Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан эрт илрүүлэх үзлэгт хамруулах журмыг боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдав


Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилан эрт илрүүлэх үзлэгт хамруулах  хамруулах журмыг боловсруулах ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт 10 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, уулзалтад ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газар, Урьдчилан сэргийлэлт, хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ЭМЯ-ны холбогдох мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, гишүүд болон АХБ-ны техникийн туслалцааны “Халдварт бус өвчний хяналт, эмийн аюулгүй байдлыг сайжруулах нь” төслийн баг оролцов.

Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд одоогоор хэрэгжиж байгаа хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулах товлол, багц, санхүүжилтийн талаар товч мэдээлж, цаашид эрт илрүүлэх үзлэг шинжилгээг оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, шаардлагагүй, давхардсан шинжилгээний тоог бууруулах, өвчнийг хожуу үе шатанд оношлогдох, хүндрэхээс сэргийлэх, түүнчлэн хүүхэд болон хүн амын бусад бүлэгт зориулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн багцыг гаргах шаардлагатай байгааг танилцуулав. 

Уулзалтын явцад оролцогчид хүүхдийн болон насанд хүрэгсдийн эрт илрүүлэх үзлэгийн товлол, оношилгоо шинжилгээний нэр төрөл тус бүрийг хэлэлцэн, нэгдсэн ойлголтод хүрч, цаашид дахин нарийвчлан хэлэлцэж, улам боловсронгуй болгох чиглэлээр ажиллахаар тохиролцов.  

 

Холбоотой мэдээ, мэдээлэл