

Цэцэрлэгийн нээлтэд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Ерөнхий захирал Я.Амаржаргал болон эмнэлгийн удирдлага, хамт олон, 50-р цэцэрлэгийн багш, ажилчдын төлөөлөл оролцлоо.

“Айвико” ХХК, “Дэвжих ган харш” ХХК-ууд нийгмийн хариуцлагын хүрээнд 1971 онд эмнэлгийн захиргааны зориулалтаар ашиглалтад орсон тус барилгыг хүүхдийн цэцэрлэгийн стандартад нийцүүлэн засварлаж хүлээлгэн өгсөнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нийт хамт олноос талархал илэрхийлье.