Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЭМНЭЛГИЙН ОР ЗОХИЦУУЛАХ БАГ МАШ ХҮНД, ХҮНД БОЛОН ХҮНДЭВТЭР ӨВЧТӨНИЙГ ХЭВТҮҮЛЭХЭД АНХААРЧ АЖИЛЛАНА



Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийн тоо 09 дүгээр сараас огцом нэмэгдэж, нийт хэвтэн эмчлүүлэгчдийн дотор маш хүнд, хүнд хүний эзлэх хувь 20-25, хүндэвтэр хүн 50 хувийг эзлэх болсноос шалтгаалан орны эргэлт удааширч орны ачаалал, хүлээгдэл ихэссэн тул Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 595 дугаар тушаалаар “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам”-ыг баталсан. Энэ дагуу ор зохицуулах баг байгуулагдаж даргаар нь НЭМГ-ын дарга томилогдсон бөгөөд ЭМЯ, НЭМГ, ЭМДЕГ, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар,  дүүргийн Эрүүл мэндийн төвийн төлөөлөл бүхий баг гурван ээлжээр 24 цаг ажиллаж эхэлсэн юм.
 
Ор зохицуулах баг нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс орны мэдээллийг авч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн тандалтын багаас ирүүлсэн хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийн дагуу эмнэлгийн орыг зохицуулах чиг үүргийг хүлээж байна. Эхний ээлжинд ЭМЯ болон НЭМГ-ын харьяа төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдээс мэдээллийг авч нэгтгэн зохицуулалтыг хийж байгаа ба цаашдаа мэдээлэл авах программ хангамжийг сайжруулан бүх  эмнэлгүүдээс мэдээллийг авахаар ажиллаж байна. Ор зохицуулах багийн хувьд маш хүнд, хүнд өвчтөнийг нэн тэргүүнд хэвтүүлэхэд түлхүү анхаарч буй бөгөөд эмнэлгүүдээс суларсан орны мэдээлэл, хэвтүүлэх нэн шаардлагатай хүнийг мэдээллийг тухайн өдрийн оройн 20:00 цагт авч хуваарилалтыг хийж, маргааш өглөө нь баталгаажуулах байдлаар ажиллаж байна. Мөн яаралтай тусламжаар хүргэгдэж ирсэн, халдвар авч хүндэрсэн иргэд эмнэлэгт өөрсдөө очих, үндсэн тусламж үйлчилгээг авах явцад халдвар илэрч хэвтсэн тохиолдолд тухайн эмнэлгийн зүгээс ор зохицуулах багт цаг алдалгүй мэдэгдсэнээр сулрах орны мэдээлэлд цаг тухайд нь өөрчлөлтийг хийж байгаа тул мэдээллийн солилцоо, ажлын уялдаа холбоо сайжирч байна.
 
Түүнчлэн ор зохицуулах багаас нэр нь очоогүй иргэнийг хэвтүүлсэн тохиолдолд /дээрхи шалтгаанаас бусад/ ЭМДЕГ-аас санжүүжилтийг олгохгүй байх шийдвэр гарсан нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдэд тавих мэдээллийн хяналт сайжирч, орны хүлээгдэл чирэгдэл буурах чухал ач холбогдолтой заалт болсон. Үүнээс гадна тухайн өдөр эмнэлэгт хэвтэж чадаагүй өвчтөнийг ор хүлээх хугацаанд Өрхийн эрүүл мэндийн төвөөс тавих хяналтыг сайжруулах,тандалтын баг нь ор байгаа эсэхийг хайж эмнэлэг дамжихгүй, нэг чиглэлээс мэдээлэл авч байгаа нь иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүлээгдэл чирэгдэл буурах нааштай тал ажиглагдаж байна. Энэ хүрээнд 2021 оны 09 дүгээр сарын 26, 29-ны өдрүүдэд НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн байгууллагуудад орны мэдээлэл тогтмол өгөх, өвчтөнийг зөв эрэмбэлэх талаар үүрэг чиглэл өгсөн.

Холбоотой мэдээ, мэдээлэл