
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/207 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээний амьгүй төрөлтийн бүртгэл мэдээллийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Амьгүй төрөлтийн өнөөгийн байдал" сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр цахим хурал зохион байгуулав.
Цахим хуралд 21 аймаг, ЭХЭМҮТ, Налайх, Амгалан амаржих газар, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын эх барихын асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, өрх, сумын ЭМТ-ийн эмч, эх баригч нар бүхий 105 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.
Цахим хуралд “Амьгүй төрөлтийн бүртгэл, мэдээллийн өнөөгийн байдал” ЭХЭМҮТ-ийн ТСА-ны судлаач эмч Г.Батзул, “Амьгүй төрөлтийн үеийн тусламж үйлчилгээ” сэдвээр АУ-ны доктор, клиникийн профессор, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Отгонбаатар мэдээлэл хийлээ.