
АШУҮИС-ийн Монгол Анагаах ухааны төв эмнэлэг өнөөдөр албан ёсоор нээгдлээ. Монголчууд бидний Дэлхийд танигдсан хэдэн зуун жилээр уламжлагдан ирсэн өв соёл мэдлэг шинжлэх ухааны туршлага бүгд Монгол анагаах ухаанд багтдаг. Анагаахын салбарын ялгарах зүйл бол Монгол анагаах ухаан юм. Өнөөдөр Эрүүл мэндийн салбар болон боловсролын салбарт нэгэн чухал үйл явдал болж байна. АШУҮИС-ийн Монгол Японы хамтарсан эмнэлэг АШУҮИС-д харьяаллын хувьд шилжсэн ёслолын үйл ажиллагаа албан ёсоор болсон юм. Эмнэлгийн үйл ажиллагаа эмнэлгийн тусламж үйлчилгээ, сургалтын эрдэм шинжилгээний үйл ажиллагаа нэг баг хамт олон болж Монгол улсад төдийгүй Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Их сургуулийн эмнэлэг болон хөгжих эхлэх ийнхүү тавигдаж байна.


Эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, АШУҮИС-ийн Захирал АУ-ны доктор профессор Н.Хүрэлбаатар, АШУҮИС-ийн эрдэм шинжилгээ гадаад харилцаа хариуцсан дэд захирал АУ-ны доктор профессор Дамдиндорж, АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал АУ-ны доктор профессор Б.Батбаатар, АШУҮИС-ийн Монгол Японы хамтарсан эмнэлгийн захирал Х.Алтайсайхан болон АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн захирлууд ЭМЯ-ний газар хэлтсийн дарга нар оролцлоо. Монгол Анагаах ухааны төв эмнэлэг 75 ортойгоор нээгдэж байна. Цаашдаа орны тоог нэмж 100 ортойгоор өргөтгөж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Монгол Анагаах ухааны эмнэлэг нь Монгол уламжлалт Ангаах ухааны сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээг цогц хэлбэрээр үзүүлэх юм.
(1).jpg)
