Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН" САЛБАРЫН 90 ЖИЛИЙН ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ


 
1931 онд Ардын хувьсгалын 10 жилийн ойгоор Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсаас иж бүрэн тоноглосон "Тарваган тахал өвчнийг эсэргүүцэх лаборатор"-ийг Монголын ард түмэнд бэлэглэснээр энэ байгууллагын суурь тавигдсан түүхтэй. Энэхүү салбарын түүхийг бүтээлцсэн үе, үеийн ахмад эмч, биологч, эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн ажилтан тэдний бүтээлч санаачлага, нөр их хөдөлмөрийн үр дүнд Зоонозын өвчинтэй тэмцэх, сэргийлэх байгууллага эдүгээ олон улсын түвшинд хүрсэн "Үндэсний лавлагаа төв" 15 аймаг, 1 дүүрэгт "салбар нэгж"-тэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа эхлэн тус байгууллага нь дан ганц тарваган тахал өвчин төдийгүй хачиг, шумуулаар дамжих халдвар, амьтнаас хүнд дамжих боом, галзуу, бэтэг зэрэг  анхаарал татсан халдварт өвчнүүдийг тандан судалдаг юм.
 

 
Тус байгууллагын түүхт 90 жилийн ойн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спортын зөвлөх Т.Мөнхсайхан, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах болон эрдэмтэн судлаачид, үе үеийн ахмад ажилчид оролцлоо. Зоонозын өвчин судлалын үндэсний төв нь ОХУ, БНХАУ,АНУ, Япон, Казахстан зэрэг  улсын салбар хоорондын байгууллагатай хамтран эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, 12 эрдэмтэн, 30 гаруй магистр төрөн гарчээ. Монгол улсын Засгийн газраас зоонозын өвчинтэй тэмцэх сэргийлэх чадавхийг сайжруулахад анхаарч ирсэн бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хилийн боомтод тандалтын цэг байгуулах, зоонозын өвчин судлалын төвгүй аймгуудад төв байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
 
 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл