Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

"ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ, ТӨРӨЛХИЙН ХӨГЖЛИЙН ГАЖГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ" ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО


ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь ЭМС-ын А/207 тоот тушаалын хэрэгжилтийг хангах, эмч мэргэжилтнүүдэд 2021 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг танилцуулах, хэлэлцүүлэх зорилгоор "Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал" сэдвээр 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр цахим хурал зохион байгуулав.

Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Т.Болормаа нээж, хуралд ЭМЯ, НЭМГ, 21 аймаг, ЭХЭМҮТ, УГТЭ, ГССҮТ, Өргөө амаржих газар, Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүргийн ЭМТ-ийн хүүхдийн эмч нар, аймгийн ЭМГ-ын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, зөвлөх эмч, нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер бүхий 125 эмч, мэргэжилтнүүд Zoom-р холбогдон оролцлоо.

Цахим хуралд Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдалЭХЭМҮТ-ийн ТСА-ны эмч С.Байгалмаа, Төрөлхийн хөгжлийн гажгийн өнөөгийн байдал” (2017-2021 оны эхний 8 сар) ТСА-ны ажилтан П.Орхонтуул, "Koвид-19 халдварын үед хүүхдэд илрэх шинж тэмдэг" ЭМТҮЧАБА-ны чанарын менежер Чуламрагчаа, “Ковид-19 халдвартай хүүхдэд гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдвээр Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго нар мэдээлэл хийлээ. .

Энэхүү цахим хурал нь улсын хэмжээний тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн байдал, Koвид-19 халдварын үеийн хүүхдийн тусламж үйлчилгээнд анхаарах зүйлсийг хэлэлцүүлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн ач холбогдол бүхий хурал боллоо.

Холбоотой мэдээ, мэдээлэл