ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Төлөөллийн гишүүнээ нэр дэвшүүлэх Төрийн бус байгууллага нь бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй байхыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй төрийн бус байгууллага, нэр дэвшигч нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15.1; 15.26 дахь хэсэгт заасан шалгуур шаардлагыг хангасан, 15.24.2.-д заасан “эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх бөгөөд дараахь баримт бичгийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:

- Төрийн бус байгууллагаас тухайн иргэнийг Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэлийн талаар товч дурдсан байна);
- Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (эдгээр баримт бичгийг эх хувьтай нь тулгаж хүлээн авна);
- Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллагаас сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг бүрдүүлнэ);
- Нэр дэвшүүлж буй Төрийн бус байгууллага нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт (2020 оны жилийн эцсийн тайланг баталгаажуулах);
- Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);
- Төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлж буй иргэний хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчийн талаарх лавлагаа;
- Нийтийн албанд томилгдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (төрийн албан хаагчийн маягтыг хамт хавсаргана);
Сонгон шалгаруулалтад оролцогчийн бүртгэлийг 2021 оны 10 дүгээр сарын 07 -ны өдрийн 17.30 цаг хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн яам эсхүл Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газарт бүртгэж, баримт бичгийг хүлээн авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн яамны 263783, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын 70323536 дугаарын утсаар холбогдож, тодруулах мэдээллийг авч болно.
Эрүүл мэндийн яамны дэргэдэх Сонгон шалгаруулах хороо, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар.