Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн бүх шатны байгууллагууд сахилга хариуцлагыг сахин ажиллана


Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд “Сахилга хариуцлага-дэг журам”-ыг хэрхэн ханган ажиллаж байгаатай биечлэн танилцлаа. Тэрээр 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 449 дүгээр тушаалаар эрүүл мэнд, спортын байгууллагуудад сахилга-хариуцлага-дэг журмыг сайжруулах тодорхой үүрэг даалгавар өгсөн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл эрүүл мэндийн байгууллагууд дээрх тушаалыг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаатай танилцахаар П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв эмнэлэг, болон Ачтан эмнэлэг дээр ажиллаа.

Улсын гурав дугаар тэв эмнэлэг сайдын 449-р тушаалын хүрээнд эмнэлгийн бүх тасаг нэгжүүдэд албан даалгавар байдлаар хүргүүлэн  сайдын тушаалыг хэрэгжүүлэх арга хэмжээг шат дараатай авч байна. Бүх эмч ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах, дэг журам, ажлын цаг ашиглалт, үүрэг хариуцлагыг сайжруулах дээр онцгой анхаарч байгаагаа танилцууллаа.

Түүнчлэн ард иргэдэд хүнд сурталгүй чиргэдэлгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхээр Польклиникийн түвшинд ачаалал зүрх судас, мэдрэл, хоол боловсруулах чиглэл дээр маш өндөр байдаг тул, үүнийг харгалзан тус бүр нэг нэг кабинет нэмэлтээр ажиллуулж эхэлсэн байна. Хүлээн авах яаралтай тусламжийн түвшинд 24 цагаар буцаалгүй үйлчил гэсэн зарчим барин ажиллаж байна.

 П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар төв эмнэлэг нь эмч ажилтнуудынхаа харилцаа хандлагыг сайжруулахаар хоёр дахь жилдээ компанит ажил зохион байгуулж байгаа бөгөөд 2014 оныг “Ёс зүйн харилцаа хандлагын жил”  болгосон бол 2015 оныг “Ес зүйг эрхэмлэсэн, Эв нэгдэл, Итгэлцэл”-ийн жил болгон зарласан байна. Энэ нь сайдын гаргасан “сахилга-хариуцлага- дэг журам”-ыг хэрэгжүүлэхэд суурь болж байгаа нь харагдаж байв.

Мөн Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар хувийн хэвшлүүдийн төлөөлөл болсон Ачтан эмнэлгийн үйл ажилагаатай танилцсан бөгөөд, хэвтэн эмчлүүлэгчид нь тус эмнэлгийн эмч ажилтнуудын харилцаа хандлага үйлчилгээний чанар хүртээмжид сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр хэлж байлаа. Ирэх долоо хоногт Ц.Оюунбаатар сайд мөн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгүүд “Сахилга-хариуцлага -дэг журам”-ыг хэрхэн ханган ажиллаж байгаатай биечлэн танилцах аж.

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл