
Хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон ХБӨ/ЗСӨ-өөс сэргийлэх, эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой “МонПЭН санаачилга”-ыг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгийн 132 өрх, сумын эрүүл мэндийн төвд нэвтрүүлж, хэрэгжүүлэхээр болсон билээ.

“МонПЭН санаачилга”-ын хүрээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний түвшинд ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/Hearts)-ыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх 4 өдрийн цогц арга зүйн сургалтыг Дорнод аймагт зохион байгууллаа.

ЭМЯ-ны НЭМТБХЗГ-ын дарга, АУ-ны доктор, дэд профессор Л.Энхсайхан, ХБӨХСХ-ийн мэргэжилтэн, МонПЭН санаачилгын үндэсний зохицуулагч Б.Лхам-Эрдэнэ, Мэдээлэл технологийн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхтулга, НЭМҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор Д.Нарантуяа, ЭМДӨУСА-ны дарга, ЭША-ууд, АШУҮИС-ийн Төв эмнэлгийн захирал, АУ-ны доктор, профессор Х.Алтайсайхан, Зүрх судасны тэнхимийн ахлах багш, АУ-ны магистр Н.Баясгалан, ДЭМБ-ын зөвлөх, АУ-ны доктор Г.Цэцэгдарь зэрэг чадварлаг багш нарын бүрэлдэхүүн 2021.09.16-2021.09.19 хооронд “МонПЭН санаачилга”-ын арга зүйн 4 өдрийн цогц сургалтыг зохион байгуулсан бөгөөд тус сургалтад Дорнод аймгийн 16 сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 30 гаруй эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Цаашид тун удахгүй Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, , Завхан, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд МонПЭН санаачилгын арга зүйн сургалт зохион байгуулах болно.
