Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдалд төлөвлөгөөт шалгалт, тохируулга хийж байна


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, найдвартай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хүргэх зорилгын хүрээнд ЭЭХХЗГ-аас төлөвлөгөөт шалгалт, тохируулгыг хийж байна. Тодруулбал, 09 дүгээр сарын 13-наас 17- ны өдрүүдэд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Шүд, эрүү нүүрний төв, Хүүхдийн сэргээн засах “Бяцхан Тэмүүлэл”, “Эрүүл үрс” төв болон Хонхор, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмжид хуваарийн дагуу шалгалт, тохируулга хийлээ.
Мөн хүсэлтээ ирүүлсэн дараах 5 байгууллагын эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийж, дүгнэлт гаргасан. Үүнд:
  1. "Ган Булаг Медикал" ХХК-ий "Ган Мед" эмнэлэг
  2. "Серсандимэд" ХХК-ий эмнэлэг
  3. "Хүй тамга" ХХК-ий "Гэрэлт эс" эмнэлэг
  4. "Болор мэлмий" ХХК- ий эмнэлэг
  5. "Хас Цэгц" ХХК –ий "MG Med" эмнэлэг
Уг шалгалтаар дээрх эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын эмчилгээ, оношилгоонд ашиглаж буй эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь стандартын шаардлага хангасан, хэвийн ажиллагаатай байна гэж үзжээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл