Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадын төлөөлөлтэй уулзлаа


Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас төрөлжсөн нарийн мэргэшлийн эм зүйн албадтай хамтран олон улсын стандартад нийцсэн эмнэлзүйн  эм зүйн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-2, ЦТЭ, Интермед эмнэлэг, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн албаны дарга нартай уулзаж, үйл ажиллагааны чиглэлүүд болон онцлох зорилт, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцлээ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, шинэчлэн боловсруулах үлгэрчилсэн дүрмийн талаар санал солилцов.

Дээрх ажлын үр дүнд эрүүл мэндийн байгууллагын эм зүйн албаны үйл ажиллагааг өргөжүүлж, олон улсын жишиг бүхий зохион байгуулалт, менежментийг нэвтрүүлэхэд эмнэлзүйн эм зүйчдийн оролцоог нэмэгдүүлснээр үйлчлүүлэгч төвтэй эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг үзүүлэх ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл