Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭНҮТ-2-т ажиллав


Эрүүл мэндийн сайд С.Энхболд ковидын эмчилгээ хийж буй зарим эмнэлэгт өнөөдөр ажиллаа. Эх нярайн Үндэсний төв 2 эмнэлгийн тусламж үйлчилгээний үйл явцтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг эмнэлгийн удирдлагад өгсөн юм. Иргэдийн хэлж заншсанаар Нисэхийн 300 орт эмнэлэг нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаасаа ковид-19 өвчний эмчилгээг иргэдэд үзүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд 20 гаруй мянган иргэнийг тус эмнэлэг эмчилжээ. 3 мянган жирэмсэн эмэгтэйд ковидын эмчилгээ хийж ковидоор өвчилсөн 250 эхийг эсэн мэнд амаржуулсан байна. Өнөөдөр тус эмнэлэгт 1100 хүн ковидын эмчилгээ хийлгэж байна. Эдгээрээс 50 өвчтөн сэхээн амьдруулах тасагт хэвтэж буй бол жирэмсэн 350 орчим эмэгтэйд ковидын эмчилгээний тусламжийг үзүүлж байна.

Хүнд цагт хүчин чадлаасаа 4 дахин өвчтөн хүлээн авч эмнэлгийн тусламж үзүүлж буй ЭХЭМҮТ-2 нийт хамт олонд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлж, дахин боломжоороо ороо нэмж ажиллах чиглэлийг эмнэлгийн удирдлагад өглөө. Эмнэлгийн удирдлагын зүгээс жирэмсэн 500 эмэгтэйг авч эмнэлгийн тусламж үзүүлэхээр төлөвлөлт хийснээ Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм. ЭНҮТ-2 эмнэлэг нь Ковидын эмчилгээ үйлчилгээний тусламжийг 1100 хүнд үзүүлж буй хүчин чадлаа дахин боломжоороо нэмэхээр бэлтгэлээ хангаж байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл