Өнөөдөр дэлхий дахинаа коронавируст халдвар (КОВИД-19) нь цар тахлын хэмжээнд хүрч олон сая хүн нэрвэгдээд байгаагийн дотор нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хүүхдүүд хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтаж байна. Үйлчлүүлэгчийг дэмжих алба нь Ковид-19 халдварын үеийн хүнд нөхцөл байдлын улмаас үйлчлүүлэгчдэд үүсээд буй сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх , хоол зүйн зөвлөгөө, мэдлэг олгох , нийгмийн халамж шаардлагатай бүлгийг олж илрүүлэн тэдгээрийн асуудлыг тухай бүрт нь зохицуулан шийдвэрлэх зэрэг үйлчлүүлэгч тус бүрийн шаардлагад нийцсэн үйлчилгээ үзүүлэхээр мэргэжлийн баг бүрдүүлэн тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж эхлээд богинохон хугацаа өнгөрсөн ч доорх сайжралтыг үзүүлсэн байна. Нийслэлийн өргөө амаржих газрын “үйлчлүүлэгчийг дэмжих” албаны нээлттэй хаалганы өдөрлөгт Эрүүл мэндийн яамны ЭБТХЗГ-ын дарга Б.Буянтогтох, Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэг, ЛШ-ын тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Нэмэхбаяр болон эмч эмнэлгийн ажилчид оролцлоо.

ДЭМБ-ээс жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах” дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд тус тэмдэглэлт өдөр нь “Эх нярайн аюулгүй тусламж үйлчилгээ” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд Нийслэлийн Өргөө амаржих газар энэ өдрөөр шинээр байгуулагдсан “Үйлчлүүлэгчийг дэмжих алба”-аа танилцуулах болсондоо баяртай байна. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдэд эмчилгээ үйлчилгээнээс гадна нийгэм, сэтгэл зүйн олон талт асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ тулгарч байдаг ба энэ тулгамдаад байгаа асуудлыг олж илрүүлэн шийдвэрлэх нь тус албаны гол зорилго юм.

Уг албаны үйл ажиллагаагаар дамжин амаржих газрын нийгмийн халамж, хамгааллын тусламж, үйлчилгээний үзүүлэлт 94%, хоол зүйн зөвлөгөө 76% дахин, сэтгэл зүйн зөвлөгөө, засал 100% болон нэмэгдэж нийт үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдал өмнөх үетэй харьцуулахад 35%-иар өссөн гэсэн үзүүлэлттэй байна.