
“Геронтологи, гериатрийн салбарын хөгжлийн чиг хандлага” цахим хэлэлцүүлэг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Геронтологийн үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монголын ахмадын холбоо, Насжилт судлал, настны эмгэг судлалын нийгэмлэг, Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлэгт “Геронтологи, гериатрийн салбарын өнөөгийн байдал”, “Геронтологи, гериатрийн салбарын хөгжил олон улсад”, “Геронтологи, гериатрийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдвүүр танилцуулга хийж, хэлцэмж, саналыг нэгтгэн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, цаашдын салбарын хөгжлийн баримт бичигт тусгуулан ажиллахаар шийдвэрлэлээ.