Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МОНГОЛ УЛСАД КОВИД-19 ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ АВАХ, БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ” ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО



Эрүүл мэндийн яам нь Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсын COVID-19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийг 2020 оны 4 дүгээр сараас хэрэгжүүлж байна. КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлийн үеийн харилцаа холбоог сайжруулах, олон нийтийн оролцоог хангах, хүний нөөцийг хөгжүүлэх, эмнэлгийн болон лабораторийн тоног төхөөрөмж, урвалж, хувийн хамгаалах хэрэгслээр хангахад уг төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Андрей Михев, ЭМЯ-ны Эмнэлгийн бодлого,хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох болон бусад албаны хүмүүс оролцлоо.
 


Уг төслийн хүрээнд нийт 26.9 ам долларын санхүүжилтээр нийслэлийн 9 дүүрэг ба 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургаж байна.Үүний зэрэгцээ Дэлхийн банкны 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулахын барилга, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, шинэ технологийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулж байна.
 


КОВИД-19 цар тахлаас сэргийлэх, бэлэн байдлыг хангах Монгол Улсын чадавхыг бэхжүүлэхийн тулд Дэлхийн банкны санхүүжилтээр нэн шаардлагатай эрчимт эмчилгээний 1.27 сая ам долларын  (3.6 тэрбум төгрөг) тоног төхөөрөмжийг улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүрэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлэг, Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II эмнэлгүүдэд гардуулан өгч байна.  
 
 


 

Холбоотой мэдээ, мэдээлэл