Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС КОВИД-19 ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИН БОЛОН СУРГАЛТЫН ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ХИЙМЭЛ УУШИГ ОРЛУУЛАГЧ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ



АНУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварын эсрэг 188,370 тун Пфайзер компанийн вакцин болон 50 ширхэг амьсгалын аппаратны сургалтын зориулалт бүхий хиймэл уушги орлуулагчийг хүлээлгэн өгөх арга хэмжээг Эрүүл мэндийн яам дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Грегори Мэй болон ЭМЯ, ГХЯ, АНУ-ын ЭСЯ болон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн төлөөлөл оролцов.
 


Эдгээр тусламжийг хүлээн авах үеэрээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг КОВИД-19 халдварын цар тахлын эхэн үеэс АНУ-аас Монгол Улсад КОВИД-19 халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв. Тэрээр КОВИД-19 халдварын эсрэг 188,370 тун вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдлээ. 
 

 
Дэд тэргүүн Грегори Мэй  хэлэхдээ КОВИД-19 халдварын цар тахлын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас цаашид Монгол Улсын КОВИД-19 халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл