Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА


Эрүүл мэндийн яам эрх бүхий тендерт оролцогчдоос “зөөврийн рентген” (portable, mobile)-ийг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Үнийн санал ирүүлэгч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Тусгай зөвшөөрөл:
  Эмнэлгийн тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд хуулбарыг ирүүлнэ.
Чанарын гэрчилгээ:
  Нийлүүлэх зөөврийн рентген аппарат нь олон улсын бүтээгдэхүүний чанарын СE, FDA, ISO, TUV зэрэг стандартуудын аль нэгийг хангасан байх бөгөөд гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ.
Нийлүүлэлтийн хуваарь:
  Нийлүүлэх хугацааны тухай мэдэгдлийг ирүүлэх бөгөөд хэрэв бэлэн үлдэгдэл байгаа бол нотлох баримтыг ирүүлнэ.
Техникийн үзүүлэлт:
  Нийлүүлэх барааны техникийн үзүүлэлтийг, үйлдвэрлэгчийн каталогийн хамт ирүүлнэ.
Баталгаат хугацааны мэдэгдэл:
  24 сарын баталгаат хугацааны мэдэгдлийг ирүүлнэ:
Үнийн саналыг 2021 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 00 минутаас letter@moh.gov.mn, baterdene.g@moh.gov.mn хаягаар PDF өргөтгөлтэй нэг файл болгон ирүүлэх бөгөөд файлыг үнийн санал ирүүлж буй байгууллагын нэрийг латин үсгээр бичиж нэрлэсэн байна.



Монгол Усын Эрүүл Мэндийн Яам, Хөрөнгө Оруулалтын Хэлтэс
Засгийн газрын VIII байр, Олимпын гудамж-2, Сүхбаатар дүүрэг,
Улаанбаатар хот 14210, Монгол Улс,
Утас: 51-263631

Холбоотой мэдээ, мэдээлэл