Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ

A- A A+

ХБӨ/ЗҮРХ СУДАСНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ, ХЯНАХ НЭН ШААРДЛАГАТАЙ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО


НҮБ-ын 2030 он хүртэлх Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хянах замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулах зорилт тавьсан. Түүнчлэн ЗСӨ-нөөс шалтгаалсан нас баралтыг 10.000 хүн амд 2025 онд 16, 2030 онд 14 болгох зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрт ЭМАШТҮ-нд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN)-ыг нэвтрүүлж, хүн амд зөвлөгөө өгөх арга хэмжээг өргөжүүлэх" талаар тус тус заасан билээ.

Энэхүү сургалтын гол зорилго нь ЭМАШТҮ-ний түвшинд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлэх талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлын дээшлүүлэхэд чиглэсэн сургалт явуулах юм.
Сургалтанд ЭМЯ-ны НЭМТБХЗГ-ын дарга Л.Энхсайхан, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох, ХБӨХСХ-ийн дарга Б.Бямбатогтох, АШТХ-ийн дарга С.Энхцолмон, НЭМҮТ-ийн ЭМДӨУСА-ны дарга С.Гэрэлмаа, МонПэн санаачилгын үндэсний зохицуулагч болон АШУҮИС-ийн эрхлэгч, багш нар, ДЭМБ-ын МонПэн санаачилгын зөвлөх, сонгогдсон аймгийн ЭМАШҮБ-ын эмч эмнэлгийн мэргэжилтнүүд оролцлоо.
2019-2020 онд Дархан-Уул аймаг, СХД-ийн 16 сум, өрхийн ЭМТ-ийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлж ХБӨ/ЗСӨ-ий эрсдэлд суурилсан менежментийн үйл ажиллагаа явуулснаар ХБӨ/ЗСӨ-ний хүндрэлгүй тохиолдлыг ЭМАШТҮ-ний түвшинд хянах хяналт сайжирсан.

ДЭМБ-ын HeartCare цахим функцыг цахим жорын программд нэгтгэснээр ЗСӨ-ний 10 жилийн эрсдэлийг үнэлэх, артерийн даралт, глюкоз, холестерин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлтийг хянахад хялбар болсон, ЭМАШТҮ-ний түвшинд ЗСӨ-ний эрсдэл, АГ, ЧШӨ-тэй хүмүүсийн хяналтын түвшин сайжирсан. АГ,ЧШ-ийн хүндрэлгүй тохиолдлыг лавлагаа шатлалд шилжүүлэх тохиолдлын тоо буурч, загвар төсөл хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинхайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан юм.

Цаашид ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх МонПэн санаачилгын хүрээнд сонгогдсон 6 аймаг, СХД-ийн өрх, сум, тосгоны 132 эрүүл мэндийн төвд ДЭМБ-ын ХБӨ/ЗСӨ-ий урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг нэвтрүүлэх талаар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг дээшлүүлэх сургалт явуулах шаардлагатай байна.

 

Холбоотой мэдээ, мэдээлэл