Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, МСҮТ-ИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ



Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол,сургалтын байгууллагыг хамруулан (КОВИД-19)-ын эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээг Улсын онцгой комиссын Шуурхай штабын даргын баталсан аргачлалын дагуу салбар дундын ажлын хэсгийн хурал зохион байгуулагдав. Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухаа спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, УОК-ын Шуурхай штабын Төлөвлөлтийн багаас бүрдсэн ажлын хэсэг эрсдэлийн үнэлгээг хийх юм. Уг хуралд ЭМЯ-ны НЭМХАХХӨХСХ-ийн дарга Д.Баярболд, Ахлах шинжээч Д.Нарангэрэл, Хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан мэргэжилтэн Д.Жаргал БШУЯ, ХӨСҮТ, ХНХЯ, УОК-ын Шуурхай штабын Төлөвлөлтийн баг цахимаар оролцлоо.
 
 
Ерөнхий боловсролын сургууль, МСҮТ болон Сургуулийн өмнөх боловсролын байгуулагын КОВИД-19 эрсдэлийн үнэлгээний дүн өндөр гарсан талаар холбогдох байгууллагууд танилцууллаа. Эрсдэлийн үнэлгээний баг магадлал, үр дагаврын төвшинг тогтоохдоо чанарын аргыг ашиглан асуумж тус бүрийг хэлэлцэж, бэлтгэл байдал хариу арга хэмжээний чадавх, бусад шаардлагтай мэдээлэлд дүн шинжилгээ хийж эрсдэлийн төвшинг тооцжээ.
 

Цаашид Коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын танхимын хичээл, үйлдвэрлэлийн сургалт, дадлагын ажилд мөрдөж ажиллах түр журмыг боловсруулах ажлыг эрчимжүүлэх, батлуулж мөрдөнө. Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтны тоог нэмэгдүүлэх, үүрэгжүүлэн ажиллаж байгаа алба хаагчдад сургалт мэдээллийг тогтмол өгөх зэрэг ажлыг авч хэрэгжүүлэх юм.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл