Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ



Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалт огцом нэмэгдсэн нөхцөл байдалтай холбогдуулан, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн тусламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, хүний нөөц, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, гэрээр эмчлэн хянах үйл ажиллагааг сайжруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд холбогдох эрүүл мэндийн байгууллагууд КОВИД-19-ын хариу арга хэмжээний төлөвлөлтөд санал солилцов. Хуралд Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр,Эрүүл мэндийн яамны ТЗУГ-ын дарга П.Эрхэмбаяр, ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох, ЛШТХ-ийн дарга С.Жаргалсайхан, АШТХ-ын дарга С.Энхцолмон, НЭМХАХХӨХСХ-ийн дарга Д.Баярболд, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, МӨАУМХ-ны дэд захирал Ш.Хажидмаа, ЭМХТ-ийн дарга Б.Нарантуяа, ХУД-ийн Тэрмистий Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Болормаа болон бусад албаны хүмүүс оролцлоо. 


 
Хурлын эхэнд ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын дарга Б.Буянтогтох Дотоодын халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. ЭМЯ-ны  НЭМХАХХӨХС-ийн дарга Д.Баярболд “Коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо эмчилгээний түр зааврын шинэчлэлсэн тушаалын талаар танилцууллаа. МӨАУМХ-ны гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа КОВИД-19 тархалттай холбоотой нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийв.  Мөн НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2021 оны КОВИД-19-ын тархалтын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын төлөвлөлтийн талаар танилцуулсан юм. 

 


 

 

  

Холбоотой мэдээ, мэдээлэл