Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“МОНПЭН” САНААЧИЛГЫН ХҮРЭЭНД АЖЛЫН ХЭСГИЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА



Нэгдсэн Үндэстний Байгууллагын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас барах явдлыг 2025 он гэхэд 25 хувиар бууруулахаар, Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.2.2-ын 3 дахь зорилтод “2021-2025 онд 10000 хүн амд ногдох зүрх, судасны өвчлөлөөс шалтгаалсан нас баралтыг 16 хүртэл бууруулах” зорилт, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор батлагдсан Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд  ДЭМБ-ын ХБӨ/Зүрх судасны өвчний урьдчилан сэргийлэлт, хяналтын нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багц (PEN)-ыг нэвтрүүлж, хүн амд зөвлөгөө  өгөх арга хэмжээг өргөжүүлэх”, мөн Эрүүл мэндийн сайдын санаачилсан 8/20-ыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Зүрх судасны өвчний бууруулах талаар тус тус заасан. 
 
 

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу МонПЭН загвар төслийг нь 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын эрүүл мэндийн төвд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн 15 сарын хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин,  Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан төдийгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан амжилттай үзүүлэлттэй байв. Иймд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар энэхүү загвар төслийг цаашид МонПЭН санаачилга хэмээн болж өргөжүүлж Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Говьсүмбэр, Дархан-Уул, Дундговь, Дорнод, Завхан, Хөвсгөл аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний нийт 132 төвд хэрэгжүүлэх шийдвэрт хүрсэн юм.
 


Энэхүү МонПЭН санаачилгын хүрээнд сонгогдсон эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт зохион байгуулах, цахим програмыг хөгжүүлж, эмч нарын ачааллыг бууруулах, шаардлагатай сургалтын материалаар хангах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр МонПЭН санаачилгыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх техникийн ажлын хэсгийн уулзалт зохион байгуулагдсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын дундуур албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллахаар болов.
 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл