Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УНТЭ-ИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ ХАГАЛГААНЫ НЭГДСЭН ТАСГИЙН 4 ДАВХРЫН ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАСАН ЛАМИНАР УРСГАЛТАЙ ХАГАЛГААНЫ ӨРӨӨТЭЙ БОЛЛОО



Монгол улсад жил ирэх тусам мэс заслын нэр төрөл олширч, мэс засалд орох өвчтөнүүдийн тоо өссөн нэмэгдэж байгаа бөгөөд эрхтэн шилжүүлэн суулгах, уушги, чих, хамар хоолой, нүд, бүдүүн шулуун гэдэс, үе, эрүү нүүр, мэдрэл, зүрх судас, бөөрний мэс заслын үед жилдээ 10,000-12,000 мэдээгүйжүүлгийг амжилттай хийн ажиллаж байна.
2020 оны 11-р сард эхэлсэн энэхүү засвараар зай талбай нь бүрэн шийдэгдсэн ламинарын урсгалаар цэвэршүүлсэн мэс заслын 5 өрөөтэй болгож, дэлхийн жишигт нийцсэн байдлаар тохижуулан мэс засал, мэдээгүйжүүлгийн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилууллаа. Үүнд:
  • Орчин үеийн мэдээгүйжүүлгийн аппарат2,
  •  Зохиомол амьсгалын аппарат 2,
  •  Захын мэдрэлийн хориг хийх эхо аппарат,
  •  Видео ларингоскопи, уушгины уян дуран
зэрэг болно. 4 давхарын шинээр засвар хийгдсэн энэ хэсэгт үе, зүрх судас, мэдрэл, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслууд хийгдэнэ. Уг үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан,УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал нар оролцлоо. 2020-2021 онд ЭМЯ-ны төсөл санхүүжилтээр МХНТ-ийн 4 давхрын мэс заслын өрөөнүүдэд бүрэн засвар хийгдсэн нь 1971 оноос хойш тус тасгийн засвар тохижилтын ажлыг цогцоор нь шийдсэн ажил байлаа.


 
 
 
 
 
 
 

Холбоотой мэдээ, мэдээлэл