Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ОРОН НУТАГ ДАХЬ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОВ



Эрүүл мэндийн яамнаас орон нутагт халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагуудтай цахим хурал зохион байгуулав. Тус хуралд Нийтийн эрүүл мэндийн тусламж, бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан, Эмнэлгийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн нар болон орон нутгийн мэргэжилтнүүд оролцов.
 

 
Хурлын эхэнд ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа илтгэл тавьж улсын хэмжээний нөхцөл байдлын талаар танилцуулав. Үүний дараа Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Ховд, Увс аймгууд нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж цаашид авах хариу арга хэмжээний талаар танилцуулав. Хурлын төгсгөлд цаашид хийх ажлын чиглэлийг ЭМЯ-ны НЭМТБХЗГ, ХӨСҮТ, ГХЭМУА-ны тандалтын баг хэлэлцэв. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3805 хүнээс халдвар илэрч үүнээс Улаанбаатар хотод 912, хөдөө орон нутагт 2893 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт 2570  хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн хяналтаас гарав.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл