Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ ЕСДҮГЭЭР САРЫГ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САР” БОЛГОН АЖИЛЛАЖ БАЙНА



Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн Газрын 2018 оны 4 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/331 дүгээр тушаал, Эмнэлгийн захирлын 2021 оны А/185 дугаар тушаалаар УГТЭ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл байгуулагдсан. Монгол Улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн 09 дүгээр сарыг “Залуучуудын хөгжлийг дэмжих сар” болгон уламжлал болгон зохион байгуулахаар УГТЭ-ийн захиргаа болон Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл хамтран шийдвэрлэж 2021 оны 09 дүгээр сарыг “Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян”-ыг зохион байгуулж эхэллээ. Уг аяны хүрээнд өндөр ёс суртахуун, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан мэргэжилдээ чадварлаг, багаар үр бүтээлтэй ажиллах чинхүү сэтгэлтэй эмч мэргэжилтний залгамж халааг тасралтгүй бэлтгэх, өөрийн эмнэлгийн болон салбарын хөгжилд тэдний идэвхит оролцоог нэмэгдүүлэх, шинэ санал санаачлага, үр дүнтэй үйл ажиллагааг нь хөгжүүлэн дэмжих, залуу үеийнхний боловсрол мэдлэгийг тасралтгүй дээшлүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
 

 
“Залуучуудын хөгжлийг дэмжих сар”-ын аяны үйл ажиллагаанд эмнэлгийн нийт ажилтнууд ялангуяа залуучуудын оролцоог бүрэн ханган өндөр идэвхи, санаачлагатай, манлайлан оролцуулах зорилгоор залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг залуучуудад таниулах, залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эмнэлгийн ажилчдад сурталчилах, ахмад дунд залуу үеийн уялдаа холбоог сайжруулах нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн суурь судалгаа, нийт ажилтнууддаа урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоог явуулах олон ажлыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Эрүүл мэндийн салбарынхан хэдийгээр Ковид-19 цар тахлын хүндхэн ачааг үүрч байгаа ч энэ цаг үед энэхүү сарын аян нь ажилтнуудынхаа урам зоригийг сэргээсэн шинэлэг үйл ажиллагаа болж байгаа билээ.
 

Холбоотой мэдээ, мэдээлэл