Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлж буй эрүүл мэндийн төслүүдийн хэрэгжилтийг үнэлэх уулзалт боллоо


 
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Улс орны хөтөлбөр 2017-2021”-ийн “ХҮҮХДИЙН ЭСЭН МЭНД АМЬДРАХУЙ, ХӨГЖИЛ” хөтөлбөрийн 2021 оны хагас жилийн тайлангийн хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
 

 
Цахим хуралдаанд ЭМЯ, түүний харьяа үндэсний төв, аймаг, нийслэл, дүүргийн ЭМГ, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төлөөлөл болон 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон бөгөөд хуралдааныг нээж Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин хэлсэн үгэндээ цар тахлын үеийн амаргүй нөхцөл байдлыг даван туулахад НҮБ-ын Хүүхдийн Сангийн үзүүлсэн туслалцааг өндрөөр үнэлж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, аминдэм, хоол тэжээлийн бэлдмэл, хувийн хамгаалах хувцас, хэрэгслэлээр хангах, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэх, хүчилтөрөгчийн дагалдах хэрэгслэл, вакцин, био-бэлдмэлийн үндэсний төв агуулахын барилгын ажлыг богино хугацаанд чанар, стандартын өндөр шаардлага хангахуйц түвшинд гүйцэтгэж, хүлээлгэн өгсөнд талархалаа илэрхийлэв. Тэрээр Эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг бий болгох чиглэлээр эх, хүүхдийн эрүүл мэндийн хөтөлбөр, хоол тэжээлийн хөтөлбөр, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хөтөлбөр, агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах хөтөлбөр, коронавируст халдвар (КОВИД-19)-ын вакцинжуулалтын хөтөлбөрийн хүрээнд гарсан ахиц дэвшлийг дурдаад цаашид анхаарах асуудлуудаар санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг нийт оролцогчдоос хүсэв.
 
  
 
Дээрх төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 2021 онд нийт 21,1 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж, хөрөнгө санхүүжилт бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд нийт 33,8 сая ам.долларын санхүүжилтийн бүрдүүлж, түүнээс энэ оны 8 сарын байдлаар 23,1 сая ам.долларын зарцуулалт (68%) хийсэн байна.

Холбоотой мэдээ, мэдээлэл