
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256-р тушаалын хавсралтаар баталсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны дүрэм”-ийн дагуу хорооны шинээр гишүүн элсүүлэхээр зарлаж байна. Хорооны гишүүнээр ажиллах иргэн нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны дүрмийн 2.6-д заасан дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
Үзүүлэлт | Тавигдах шаардлага |
Боловсрол |
|
Мэргэжил |
|
Мэргэшил |
|
Туршлага | 1. Тухайн мэргэжлээр 8 ба түүнээс дээш жил ажилласан, олон нийт, хамтын олны дунд нэр хүндтэй; 2. Ёс зүйн чиглэлээр суралцсан буюу ажиллаж байсан (эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр суралцсан бол давуу тал болно); 3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй; 4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. 5. Гадаад хэлний мэдлэгтэй байх 6. Улаанбаатар хотын иргэн байх |
- Шаардлага хангасан иргэн дараах материалыг Эрүүл мэндийн яамны байр буюу Засгийн газрын 8-р байранд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 9:00-12.00, 13:00-16:00 цагуудын хооронд хүлээн авна.
- Бүртгүүлэхдээ өөрийн биеэр ирж доор дурдсан материалыг бүрдүүлэн ирнэ. Үүнд:
- Өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1); бүрэн бөглөсөн байх,
- Боловсролын диплом, мэргэжлийн болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Мэргэжлийн болон мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
- Урьд ажиллаж байсан байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт;
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар;
- Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт эсвэл ТҮЦ машинаас гаргасан тодорхойлолт байж болно.
Дээрх зартай холбоотой асуудлаар асууж тодруулах бол nemekhbayar.g@moh.gov.mn цахим шуудан болон (51-263820) утсаар холбогдоно уу.
Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар