Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ГАМШГААС ХАМГААЛАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЛБАНЫ ШТАБЫН ХОЁРДУГААР ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 
Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагаа ажил үүргийн  хуваарь, төлөвлөгөөний дагуу хуралдлаа. Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга, гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны штабын дарга Ц.Эрдэмбилэг нээв. Коронавируст халдварт (КОВИД-19) –ын цар тахлын нөхцөл байдал, Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний төслийн танилцуулга, хүний нөөцийн төлөвлөлт зэргийг танилцуулж цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийгдлээ. 
 
 
Хуралд Эрүүл мэндийн сайдын А/309 дугаар тушаалын дагуу ажлын хэсгийн бүрэлдэхүүн Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга, Гэмтэл согог судлалын төлөөлөл, Цус сэлбэлт судлалын ерөнхий захирал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Эрүүл мэндийн яамны холбогдох мэргэжилтэн оролцлоо.  Хурлаас дараах шийдвэр гарав. Үүнд:
 
  • Коронавируст халдвар (КОВИД-19)-ын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан, халдварын дараагийн давалгаанд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны Шуурхай штабын үйл ажиллагааг идэвхижүүлж,
 
  • Орон нутгийн Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албадыг мэргэжлийн удирдлагаар ханган ажиллах,  
 
  • Штабын гишүүдээс өгсөн саналыг Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний төсөлд тусгах, төлөвлөгөөнд тусгагдсан үйл ажиллагаанд шаардагдах санжүүжилтийн тооцоог хийж,
 
  • Эх үүсвэрийг тодорхой болгож төлөвлөгөөнд тусгах зэрэг шийдвэр гарлаа.
 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл