Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТЭЙ, ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛ, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ХАМТАРСАН УУЛЗАЛТ БОЛЛОО



Эрүүл мэндийн сайд С.Энхболд , Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан , Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар хамтран Ерөнхий боловсролын 25-р сургууль, Ясли цэцэрлэгийн 10 дугаар цогцолборт ажиллав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх багш сурган хүмүүжүүлэгчтэй хамтарсан “Боловсролын тусгай хэрэгцээтэй, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудал” уулзалтыг зохион байгуулав. Уулзалтын гол зорилго нь Тусгай хэрэгцээт хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон асуудлуудыг шийдвэрлэх юм. Монголд улсад байнгын асаргаа шаардлагатай 12мянган хүүхэд байдаг. Тэдгээр хүүхдүүдийн ердөө 65% нь цэцэрлэг сургуульд хамрагдаж байна. Иймд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн насан туршийн боловсрол нэн чухал байгаа нь харагдаж байв.
 


Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзалтын үеэр хэд хэдэн зүйлийг онцоллоо. Тэрээр хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийг эхийн хэвлийд байхаас эхлэн төрөх хүртэл нярайн оношлогоо илрүүлэг дээр анхаарахаас гадна төрөх үеийн хүндрэлээс шалтгаалсан болзошгүй эрсдэлд онцгойлон анхаарч ажиллана гэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бариа засалч, хөдөлгөөн засалч, дохионы хэлмэрчийн хүний нөөц дутагдалтай байгаа энэ асуудал дээр Эрүүл мэндийн яам бодлогын төвшинд илүү анхаарч ажиллана хэмээв онцлон тэмдэглэв.
 

 
Уулзалтын үеэр БСШУ-ны тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролд хамрагдах өнөөгийн байдал” итгэл танилцуулав. Үүний дараа Эрүүл мэндийн сайд , Боловсрол шинжлэх ухааны сайд ,Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн төлөөллийн санал бодлыг сонслоо.  Гурван салбарын хамтын ажиллагааны хүрээнд тушаал, шийдвэр хангалттай гарсан боловч хэрэгжилт хангалтгүй байдагт анхаарч ажиллахаар боллоо. Мөн энэ салбаруудын хамтын ажиллагааг тогтмолжуулахыг чухалчилсан юм.
 

 

 

 

Холбоотой мэдээ, мэдээлэл