Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ’”-ЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО



Төрийн захиргааны  албан хаагчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2021 оны 8-р сарын 13-ны өдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Төрийн албаны зөвлөлийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Салбар зөвлөлийн дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Төрийн албаны салбар зөвлөлийн гишүүд болон яам, агентлагийн газар, хэлтсийн дарга нар оролцож тангараг өргөсөн нийт албан хаагчдад баяр хүргэв.
 
Төрийн албанд шинээр орж байгаа албан хаагчид “Төрийн захиргааны албан хаагч”-ийн Тангараг өргөж Төрийн жинхэнэ албан хаагч болдог уламжлалтай.Тэгвэл Эрүүл мэндийн яам болон ЗГХА-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын зарим албан хаагчид Төрийн захиргааны албан хаагчийн тангаргаа өргөж, Төрийн жинхэнэ албан хаагч боллоо. Тангараг өргөсөн албан хаагчид өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин шударгаар ажиллаж, хүн амынхаа эрүүл энхийн төлөө төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, хариуцлагатай, шударга, эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачлагтай ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл