
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагууд шинжээчид нэр дэвшүүлнэ.
Тавигдах шаардлага
1. мэргэжлээрээ 8-аас дээш жил тасралтгүй ажилласан;
2. дээд боловсролтой, эрдмийн цол болон мэргэжлийн зэрэгтэй,
3. эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
4. удирдах ажил эрхэлж байсан туршлагатай;
5. ёс зүйн зөрчилгүй, ял шийтгэлгүй.
Дээрх шаардлагыг хангасан дараах мэргэжил эзэмшсэн мэргэжилтэн сонгон
шалгаруулалтад оролцоно. Үүнд:
- их эмч: эх барих, эмэгтэйчүүд, мэс засал, гэмтэл согог засал, нүд, чих хамар хоолой, дотор, сэтгэцийн эрүүл мэнд, мэдрэл, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, нүүр ам судлал, яаралтай тусламж, арьс, уламжлалт анагаах ухаан, сэргээн засалт, хоол судлаач, лаборатори, дүрс оношилгоо, тархвар судлаач;
- эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн инженер.
- төрийн албан хаагчийн анкет;
- иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
- дээд боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, эрдмийн цол болон мэргэжлийн зэргийг нотлох баримтыг наториатаар гэрчлүүлсэн хуулбар;
- шинжээчээр ажиллахыг зөвшөөрсөн байгууллага, мэргэжлийн зөвлөл, нийгэмлэгийн тодорхойлолт /ажил эрхэлж буй мэргэжилтэн байгууллагын даргын албажуулсан тодорхойлттой байх/;
- 3х4 хэмжээтэй 1 хувь зураг.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 51-263757 дугаарын утсаар лавлана уу.
/Жич:хөдөө, орон нутагт ажилладаг иргэний материалыг хүлээн авах боломжгүй болно/
Сонгон шалгаруулалтад оролцох мэргэжилтний баримт бичгийг Эрүүл мэндийн яамны бичиг хэрэгт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хүлээж авна.
Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 51-263757 дугаарын утсаар лавлана уу.